Thursday, July 28, 2016

Жийгийн хурим дээр болсон freestyle live
с
                                           энд дарж үзнэ

Monday, July 25, 2016

ЖОЛИГИЙН ГЭНЭТИЙН МЭДЭГДЭЛ ОЛНЫГ АЛМАЙРУУЛАВ

ЖОЛИГИЙН ГЭНЭТИЙН МЭДЭГДЭЛ ОЛНЫГ АЛМАЙРУУЛАВk
Алдарт жүжигчин, олон хүүхдийн ээж Анжелина Жоли нэгэн гэнэтийн зүйл ярив. Тэрбээр өмнө нь хүүхэдтэй болохгүй гэж боддог байжээ. “Жирэмсэн байна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. 
 
Би ерөөсөө хүүхэдтэй тоглодоггүй байсан” гэж Жоли “Ассошейтэд пресс” агентлагийн уншигчдад ярьсан нь өдгөө төрүүлсэн болон үрчилж авсан олон хүүхэдтэй түүний хувьд олныг гайхшруулсан зүйл байлаа. Харин Жоли Камбож руу анх удаа явахдаа энэ бодол нь өөрчлөгджээ. Жүжигчин бүсгүй тус улсын сургуулиудаар очих үедээ энэ улсын хаа нэгтээ хүү нь байгаа юм шиг санагдсан аж. Тийнхүү жүжигчин 2002 онд том хүү Мэддоксыгоо Камбожоос үрчилж авсан байдаг.
v
Томми багаасаа өнчрөн Индианчуудын дунд өссөн бөгөөд нэгэн өдөр түүн дээр эцэг нь гэх хүн ирнэ.Гэвч төд удалгүй бүлэг дээрэмчид түүний эцгийг ихээхэн хэмжээний мөнгөний барьцаанд авч явна.Ингээд Томми эцгээ аврахын тулд мөнгөний эрэлд гарах болно ингэх зуур тэрээр өөрийн эцгийн талаар асууж сураглан явах ба эцэг нэгт ах дүү нараа олно.Ингээд тэд өөрсдийн эцэгээ аврахын тулд хамтран мөнгөний эрэлд гарахаар шийднэ.vbb
Энд дарж үзнүү

Wednesday, July 20, 2016

МУГЖ АГЛУУГИЙН ЗАЛУУ ЭХНЭР НЬ ТҮҮНЭЭС ДӨРӨВХӨН НАСААР ДҮҮ ГЭЖЭЭ

МУГЖ АГЛУУГИЙН ЗАЛУУ ЭХНЭР НЬ ТҮҮНЭЭС ДӨРӨВХӨН НАСААР ДҮҮ ГЭЖЭЭ
“Хэн, хэн маань хоёр дахь сонголтоо хийж хамтын амьдралаа эхлүүлсэн учраас элдэв асуудал үүсээд байдаггүй” хэмээн ярьдаг МУГЖ Л.Баттулга буюу Аглуу эхнэрээсээ нэлээд оворжуу царайтай харагддаг нь үнэн. Анхны эхнэр, гурван охиноо орхиод залуухан бүсгүйн толгойг эргүүллээ хэмээн нэг үе
түүнийг хэвлэлээр “хайр найргүй” бөмбөгдөж байхад тэрбээр “Энэ бол миний гурав дахь амьдрал. Би зургаан хүүхэдтэй эцэг хүн. Тэднийгээ хайр, халамжаар хэзээ ч дутааж үзээгүй” гэж бардамхан хариулж суусан удаатай.
Тэгвэл эрхэм гавьяатын хайр ивээлд багтсан жүжигчин Н.Оюунчимэгийн хувьд, оюутан ахуй цагтаа “GO” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэн хөөрхөн охин төрүүлж өгсөн гэдэг. Гэвч сургуулиа төгсөөд удалгүй “Х-Түц” продакшинд харьяалагдах болсон тэрбээр МУГЖ Аглуутай учир ургуулснаар нөхөр, хүүхдээ орхин эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг юм билээ. Найруулагч нөхөр нь нэлээд хугацаанд охиноо ганцаараа өсгөж байгаад УДЭТ-ын жүжигчин Т.Хулантай ханилан аз жаргалтай амьдарч буй юм.
Өдгөө гавьяатын гэр бүлийнхэн “Х-Түц” продакшнаар овоглож яваадаа ихэд бахархдаг бөгөөд Аглуу, Оюунчимэг хоёрын насны зөрүү ердөө л дөрвийн тоонд багтдаг гэх. Учир нь, МУГЖ Л.Баттулга 1976 онд төрсөн бол, эхнэр Н.Оюунчимэг нь 1980 оны бүсгүй гэнэ шүү.

Tuesday, July 19, 2016

17 настай охиныг Волейбол тоглоход хэтэрхий үзэсгэлэнтэй гэж үзжээ









Дээрх зурган дээрх тамирчин Казахстаны залуучуудын багт тоглодог  17 настай Sabina Altynbekova  юм. Саяхан Тайпей дахь Азийн 19 хүртэлх насны волейболын АШТ-д өөрийн улс орныг төлөөлөн багын хамт амжилттай оролцсон байна. Түүнийг хүмүүс маш үзэсгэлэнгтэй залуу эмэгтэй хэмээн дүгнэсэн байна. Энэ үйл явдлыг хамарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  “сайхан” болон “тамирчин” хоёр харшилдана хэмээн бичиж олныг татжээ. Дасгалжуулагч Nurlan Sadikov нь хэлэхдээ “Түүнийг анзаарч буй үзэгч болоод хүмүүс тоглолтонд саад учруулж байна”хэмээн хэлжээ.Тэнд хуран цугларсан олон,  багт ганцхан тоглогч байгаа мэт хөгжөөн дэмжиж байсан бөгөөд  Sabina Altynbekova паси хуудас болоод твитер хуудсандаа мянга мянган фенүүдтэй болжээ 

 
 h
 

The Brothers Grimsby (2016) HD Монгол хэлээр

    Загасчны жижигхэн хот Гримсбигийн танхай хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч Нобби залуу багад нь өөр хүнд өргүүлсэн дүүгээ 28 жил хайж олно. Гэтэл дүү нь английн тусгай алба М Ай 6-н шилдэг алуурчин болсон байна. Дүү нь аюултай гэмт хэргийг илрүүлэхдээ танхай ахыгаа ашиглахаар шийднэ.
энд дарж үзнэ

Sunday, July 17, 2016

The Ghouls (2016) HD Монгол хэлээр

Алдартай булш судлаач залуу сүйт бүсгүйн хамтаар АНУ-руу нүүхээр шийднэ. Гэвч тэрээр хуримынхаа өмнө 20 жилийн өмнө очиж байсан агуйд очих бөгөөд тэнд олон жилийн өмнө амиа алдсан хуучин найз бүсгүй нь амьд байх болно. Ингээд тэр агуйн нууцыг тайлахаар шийднэ.

ЭНД ДАРЖ ҮЗЭН ҮҮ

Говь-Алтай аймаг явах муу зам

Говь-Алтай руу зорчих бол анхаарна уу !

 Говь-Aлтай аймгийн Дэлгэр сумын нутагт дээд гурван замын уулзвараас хойш Алтай талдаа гурван км орчим авто зам усанд идэгдэж, тасарчээ.

Тиймээс Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн 128 км засмал замд зорчиж буй жолооч, тээвэрчид замын нөхцөлийг зөв тооцоолж, хурдаа тохируулан болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Хуурамч iPhone утсыг хэрхэн таних вэ?

Хуурамч iPhone утсыг хэрхэн таних вэ?
 

1 Сериал Номер

 Таны гар утсыг хуурамч эсэхийг хэлж өгөх хамгийн чухал зүйл бол сериал номер юм. Та утасныхаа "Settings>General>About" хэмээн ороод доош гүйлгэхэд сериал номер байх аж. Харин үүнийг "https://selfsolve.apple.com/agreementWarrantyDynamic.do" гэх сайт руу хуулж, оруулаад шалгаад үзээрэй. Тус сайт нь таны утас оригналь, хуурамч аль нь болохыг хормын төдийд хэлж өгөх болно. 

2 Нийтлэг чанарууд 


iPhone утасны нийтлэг шинж тэмдэг болох ар хэсгийн лого, хажуу талд байрлах дууг өсгөх, багасгах товчлуур, дуу хаах, нээх түгжээ, унтраах товчлуур, цэнэглэгч, чихэвчний оролт зэргийг нь нарийн сайн харах хэрэгтэй юм. Мөн ар хэсгийн дор байрлах үйлдвэрлэсэн тэмдэг, үсгийн сайтар ажих бөгөөд үг үсгийн алдаа зэргийг хянаад үзээрэй. 

3 Интернэт сүлжээнд нэвтрэх

Мэдээж "iPhone" утас нь интернэт сүлжээнд нэвтрэх нь гарцаагүй. Харин та шинээр утас авч байгаа тохиолдолд ойр орчимд байгаа интернэтэд нэвтэрч байгаа эсэхийг болон 3G-ээр орж болох эсэхийг шалгаарай. Учир нь хуурамч "iPhone" утас нь зөвхөн тухайн үйлдвэрлэгдсэн улсдаа л 3G-ээр нэвтрэх боломжтойгоор бүтээгдсэн байдаг билээ. 

4 "iTune"

Хэрэв таны худалдаж авсан "iPhone" утас "iTunes"-ээ танихгүй, нэвтэрч болохгүй байвал энэ нь хуурамч утас гэсэн үг юм. Гэхдээ яаран дүгнэлт хийхээсээ өмнө "iOS"-ийн шинэ загварыг уншуулж, утсаа шинэчилсэн эсэхээ шалгаарай. Хэрэв шинэчилсэн байхад ийн нэвтэрч болохгүй байвал таны утас гарцаагүй хуурамч эсвэл эвдэрсний дохио юм. 

5 Аппликейшн

iPhone-д гол хэдэн аппликейшн байдаг билээ. "Contacts," "Compass," "Settings," "Calculator," "Music" болон "Photos" гэх зэрэг аппликейшнүүд байгаа эсэхийг хамгийн түрүүнд шалгаад үз. Энэ нь тухайн утсыг 100 хувь оригналь гэдгийг баталж чадахгүй боловч ямартай ч эхний шатаа давлаа гэсэн үг билээ. 

6 Албан ёсны гэрээт борлуулагч

Хэрэв үнэхээр та хуурамч утас авахаас хэмээн эмээж байгаа бол албан ёсны гэрээт борлуулагч эсвэл хамгийн найдвартай газраас худалдан авалт хийгээрэй. Эдгээр нь ядаж л буух эзэн, буцах хаягтай тул таны зовнилыг багасгах болно. 

7 "Siri"-г шалга

“Settings>General>Siri” гэж ороод Сиригээ асаагаарай. Ийн сиритэй ярьж, үр хэлэхэд таньд хариу өгөх нь оригналь утасны дохио юм. Эс бөгөөс энэ нь бага зэргийн ноотой байж болзошгүй тул сайтар шалгаж үзэхэд гэмгүй.

8 Эрэг

Гар утасны тань доод хэсэгт байрлах эргийг сайтар хараад үз. Оригналь "iPhone утасны эрэг нь цэцгэн буюу 5 хошуутай байдаг юм. Харин хуурамч утасны тухайд эрэгний хэлбэр, хэмжээ ямар ч байж болох аж. 

9 Савлагаа

Мэдээж савлагааг сайтар ажиглах нь зүйн хэрэг. Савлагаан дээр үйлдвэрлэсэн улс, үйлдвэр, сериал номер, бар код гэхчлэн зүйлс бичээтэй бөгөөд ингэхдээ үг үсгийн алдаа гаргасан эсэх нь тун чухал. Оригналь "iPhone" утасны тухайд огтхон ч үг үсгийн алдаа гаргахгүй тул энэ хуурамч утсыг таних хялбар арга болох юм.

10 Асах

Утсаа унтраагаад асаагаад үзээрэй. Ийн асаахад тод гэгч нь хазсан алимны дүрс гарах нь тус утсыг хуурамч биш гэдгийг нотолж болно. Гэхдээ зөвхөн үүгээр оригналь хэмээн ойлгож болохгүй бөгөөд дээр дурдсан аргуудаар туршиж үзэх хэрэгтэй аж. Мөн утасны тань хэл ямар төрөл дээр байгааг харах хэрэгтэй юм. Үүнээс гадна тус утасны жин нь танд маш олон зүйлийг хэлж өгөх болно. Таны утас хэт хүнд, эсвэл хэт хөнгөн байгаа эсэхийг шалгаад үзэхэд гэмгүй.


Saturday, July 16, 2016

Монгол залуу онгоцонд сууж явсан олон арван зорчигчдын амь насыг аварчээ




Монгол залуу эр зориг гарган олон хүний амь аварсан сайхан мэдээ ирлээ. Тодруулбал, Тайланд улсаас Хонконг руу СХ хэмээх авиа компанийн 216 зорчигчтой онгоц ээлжит нислэгээ хийж байсан байна. Гэтэл онгоцонд сууж явсан Филиппин улсаас гаралтай алан хядагч залуу хаалга онгойлгон онгоцыг унагахыг завдсан аж. Энэ үед Монгол Улсын иргэн З.Буяннэмэх хэмээх залуу хоёрдугаар нисгэгчийн хамтаар алан хядах үйл ажиллагаа явуулахыг завдсан этгээдийг барин авч аюулгүй болгожээ. СХ компанийн зүгээс 216 зорчигчдын амь насыг алан хядагчаас аварч чадсан Монгол Улсын иргэн З.Буяннэмэхийг бүх насаараа үнэ төлбөргүй нисгэх эрхээр шагнасан байна. Баатарлаг үйл бүтээж, олон хүний амийг аварсан З.Буяннэмэх өнөөдөр эх орондоо ирж байгаа гэнэ  гэжээ.

Бермудын гурвалжны нууц тайлагдав


ОХУ-ын эрдэмтэн Николай Коровяковоогоор ахлуулсан баг нар сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн хайлмаг цөм бөмбөрцгийн голд экваторын бүстэй давхцалгүй зун баруун, өвөл зүүн талд 28 дугаар өргөргийн хооронд хэлбэлзэж байдгийг баталжээ.





Энэ хөдөлгөөнөөс шалтгаалж дэлхий нарыг тойргоор бус зуйван замаар тойрдог байна. Хамгийн гол нь энэхүү хөдөлж буй цөм газрын гадаргыг мөргөж галт уул дэлбэрэх, газар хөдлөх шалтгаан болоод зогсохгүй асар их цахилгаан соронзон орон үүсгэдэг учир 28 дугаар өргөргийн орчим бидний мэдэхгүй дөрөв дэх хэмжигдэхүүн үүсэн цаг хугацаа өөрчлөгддөг аж.
 
Чухамхүү энэ газар нь Бермудын гурвалжин ажээ. Онгоц шалтгаангүй сураггүй болж олдлоо ч хоосон онгоц эсвэл багийнхан нь үхчихсэн байдаг бас нэг шалтгаан нь талсжсан шингэн метаных гэнэ. Дэлхийн хайлмаг цөм газрын гадаргыг мөргөхөд галт уул дэлбэрч, газар хөдлөөд “зогсохгүй шингэн метаны аварга бөмбөлөг далайн гүнд үүсдэг байна.
 
Аварга бөмбөлөг далайн мандал дээр гарахдаа агаартай мөргөлдөн асар хүчтэй дэлбэрдэг аж. Энэ үед нисэх онгоц таарвал удирдлагаа алдан хоромхон зуурт далайд живэх бөгөөд харин хөлөг онгоц бөмбөлөг хагарахад үүссэн аварга усан эргүүлэгт сорогдон алга болдог аж.
 
1988 онд Английн геологич Бен Кленнелийн дэвшүүлж байсан энэхүү тайлбарыг Австралийн эрдэмтэн Жосеф Монаган болон Дэвид Мей нар өөрсдийн судалгаа, туршилтаар саяхан баталж чаджээ. Ийнхүү алдарт Бермудын гурвалжингийн нууц тайлагдлаа.
 
Бермудын гурвалжин нь Бермудын арал, АНУ-ын мужийн Майами арлууд болон Пуэрто-Рикогийн хооронд нэг сая хавтгай дөрвөлжин ам метр талбайг хамран оршдог. Бермудын гурвалжингийн түүх цуу ярианаас үүссэн нь сонин.
 
Багамын арлын нийслэл Нассаугийн боомтын ойролцоогоос 1840 онд Францын “Розали” хөлөг бүх дарвуулаа хийсгэж, ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйлгүй хэрэгцээт зүйлийн хамт олджээ. Харин хөлөгт ганц ч хүн байсангүй бүгд ор сураггүй алга болсон байлаа.
 
Гэвч энэ хөлөг нь хожим “Россини” хөлөг байсан нь тогтоогдож, багийнхан нь хөлөг. онгоцоо элсэнд суунгуут нь завиар ойролцоох аралд гарсан нь тодорхой болсон юм. Харин далайн түлхэлт эхлэхэд хөлөг элснээс мултарч дураараа хөвж явсан хэрэг. Гэвч “Розали” хөлөг болон Бермудын гурвалжингийн аймшгийн тухай цуу дэлхий нийтэд аль хэдийнээ тарчихсан байлаа.
 
Хачирхалтай нь энэ гурвалжинд урьд нь ч хөлөг онгоцууд ор сураггүй алга болж байсан нь тодорхой болсон бөгөөд хойшид ч хачин жигтэйгээр алга болсоор байлаа. 1781-1812онд Америкийн тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг энэ гурвалжинд алга болжээ.
 
1918 онд 309 хүнтэй, радиогоор тоноглогдсон нүүрс зөөгч “Циклоп” хөлөг аюулын “SOS” дуудлага өгөлгүйгээр алга болов. Ганцаараа дэлхийг тойрч алдар нэрийн оргилд хүрсэн туршлагатай далайчин Жошуа Слокам 1909 онд энэ гурвалжинд сураггүй боллоо.
 
1945 оны арванхоёрдугаар сарын 05. Америкийн пуужин зөөгч 19 онгоц яасан нь мэдэгдэхгүй мөн л алга болов. Байнгын холбоотой байсан онгоцууд хамгийн сүүлд “Бид бөөн гал дунд орчихлоо…” гэсэн мэдээ л дамжуулж амжсан байна. Эдгээр онгоцыг хайхаар гарсан 13 хүнтэй “Маринер” онгоц ч өөрөө сураггүй болох нь тэр.
 
Жигтэй байдлаар алга болсон онгоцнуудын сэг байтугай ганц ч хүний шарил олдсонгүй. 1986 онд Бермудын гурвалжинд “нисдэг галт тэрэг” хэмээн нэрлэгдсэн байлдааны аварга том “С-119″ онгоц алга болоход яг дээр нь Америкийн “Жемини-IV” сансрын хөлөг нисч явсан бөгөөд нисгэгч Жеймс Макдивит, Эд Уайт доошоо шумбаж явсан “Нисдэг таваг”-ны зургийг авч амжжээ.
 
1991 онд “Сайентифик Серч Прожект” компанийн “Дип Си” хөлөг алт ачиж яваад сүйрсэн Испаны хөлгийг хайхаар энэ гурвалжинд хөвж явлаа. Хөлгийн гишүүд Бермудын гурвалжингийн тухай болон алга болсон нисэх онгоцны тухай ярьж байтал “Бидний дор пуужин зөөгч онгоцнууд байна” гэж далайн гүн тандагчийг хашгирахад хэн ч тоогоогүй гэдэг.
 
“28″ дугаартай эхний онгоцны араас дөрөв нь яг нисч явсан байдлаараа живсэн байжээ. Эдгээр нь 1945 онд алга болсон пуужин зөөгч 19 онгоцны тав нь байсан юм. Бусад нь одоо болтол ор сураггүй хэвээр.

Adobe Photoshop CS6 13.0 Mac OS X

 Photoshop нь мэргэжлийн зурагчин хүн болгонд байдаг программ ба жил ирэх тусам хэрэглэгчдийн тоо нь өссөөр байгаа юм. Одоо хүргэх гэж буй хувилбар нь CS6 хэмээх 2012 онд гарч байсан хувилбар нь


      Доорх 3-н part-ыг татаж аваад winrar-аар задлаарай
part 1
part 2
part 3


Granny’s Got Talent (2015) HD Монгол хэлээр (Авьяаслаг эмээ)

Үндэсний шилдэг хараалч шалгаруулах тэмцээнд оролцож буй эмээгийн гэр бүлийн хөгжилтэй явдал.